Tuesday, November 10, 2009

Та сэтгэлдээ зовиуртай юу?

                                           Та сэтгэлдээ зовиуртай юу?
Та аливаа зүйлд сэтгэл их зовнидог уу. Тийм бол доорх сонжоогоор өөрийгөө сонжоод үзээрэй. Хүний сэтгэлийн зовнилыг тодорхойлж байх нь сэтгэл зүйн хувьд сайн нөлөөтэй гэж эрдэмтэд үзэж байна.


Эрхэм уншигч та доорх асуулттай танилцаад нэмэх хасах хоёр онооны аль нэгийг дугуйлж бөглөөрэй. Тийм бол нэмэх, үгүй гэвэл хасахыг бөглөнө үү. Бөглөж дууссаныхаа дараа оноог нь хэсэг тус бүрээр нь юм уу бүхэлд нь нэмэх хасах, оноог тооцох хэрэгтэй.

- Хасах нь их гарвал сэтгэлийн зовнилтой,
- Нэмэх нь их гарвал энэ талаар гайгүй гэж үзэж болно.
Гэхдээ онооны байдлаас л шалтгаална. Жишээ нь нэмэх нь 20, хагас нь 10 гарсан гэвэл сэтгэлийн ихээхэн зовнилтойд тооцогдоно. Ингэснийхээ эцэст асуулт тус бүрээр нь задлан шинжилж үзэх нь зөв. Тэгээд зовнилтой асуудлыг бүлэглэж нэг мөр болгоод ямар арга хэмжээ авахаа бодож олох хэрэгтэй.

1. Харьцааны соёлын талаар:
- Ядарсан үед хүмүүс надад тусална гэж боддог -1, +1
- Би найз нөхөддөө төдийлөн итгэдэггүй -1, +1
- Олон хүнтэй харьцах тусам сэтгэл тавгүйрхдэг -1, +1
- Би хүмүүстэй амархан танилцаж дотносдог -1,+1
- Найз нар минь намайг нэг их ойшоодоггүй -1,+1
- Би нөхдөөсөө бага сурч байгаадаа харамсдаг -1,+1
- Найз нарт минь надаас сурах юм байсан ч тоодоггүй. -1, +1
- Шударга бус зан миний сэтгэлийг эмзэглүүлдэг -1, +1

2. Өөрийнхөө үнэлэмжийн талаар:
- Өөр мэргэжилтэй бол би ихийг бүтээх байсан -1, +1
- Би зөрүүд зангаасаа болж хүмүүстэй муудалцдаг -1, +1
- Өөрөө буруу юм хийнэ гэж огт санаа зовдоггүй -1, +1
- Би гав ганцаараа байж юм хийх дуртай -1, +1
- Би сайхан ааштай байсан бол ихийг бүтээх байсан -1, +1
- Би ямагт үнэнийг хамгаалдаг -1, +1
- Би заримдаа ганцаарддаг -1, +1
- Би өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж боддог болсон -1, +1
- Элдэв бэрхшээл амьдралд минь саад болдог -1, +1
- Амьдрал санаснаар болохгүй байгаад шаналдаг -1, +1

3. Гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа:
- Гэр бүлийнхэн маань намайг их дэмждэг -1, +1
- Гэр бүлийн зөрчлийг салахгүйгээр зохицуулж болно -1, +1
- Сүүлийн үед манай гэр бүлийн харьцаа муудсан -1, +1
- Хүүхдээс болж бид хоёр хэрүүлтэй байдаг болсон -1, +1
- Гэр бүлийн амьдрал аз жаргалтай биш байна -1, +1
- Амьдралд саад болж байгаа юмны тухай их боддог -1, +1
- Гэр бүлдээ дэндүү бага цаг гаргадагтаа харамсдаг -1, +1

4. Үр хүүхэдтэйгээ харьцах соёл:
- Хүүхдүүдийн маань ааш зан намайг их зовоодог -1, +1
- Хүүхдүүддээ туслъя гэвч яаж туслахаа мэддэггүй -1, +1
- Хүүхэдтэйгээ үргэлжид хамт байх л дуртай -1, +1
- Хүүхэдтэйгээ харилцан ярилцаж тэдний санаа бодлыг ойлгосныхоо дараа би өөрийнхөө тэвчээргүйг мэдэрсэн -1, +1
- Хүүхдүүдээ амьдрах арга ухааны талаар намайг дууриагаасаа гэж боддог. Харамсалтай нь тэгэхгүй юм -1, +1
- Хүүхэдтэйгээ холбоо муутай байгаа минь үнэн -1, +1
- Хүүхэд маань миний үгэнд орж байгаасай гэж боддог -1, +1
- Хүүхэд маань эцэгтэйгээ аятайхан харьцаж байгаасай гэж боддог -1, +1
 

No comments:

Post a Comment