- Мебель тавилга дээрээ нойтон алчуур тавиад мод, саваагаар зөөлөн цохь. Ингэвэл тоос нь чийгтэй алчуурт шингэж, агаарт дэгдэхгүй.
- Тоосыг нь арчсан мебелийг сайтар хатсаны дараа мебель өнгөлөгч тусгай бодисыг хуурай даавуунд шингээж жигд түрхэнэ.
- Хуурай алчуураар сайтар арчвал гялалзсан өнгөтэй болж шинэ юм шиг харагдана.
- Мебель өнгөлөгч бодисыг Зөөлөн ноосон даавуунд түрхээд арчвал зураас үүсэхгүй.
- Даавуун гадартай мебель тавилгыг цэвэрлэхдээ бүлээн усанд сайтар базсан бие угаагчаар цэвэрлэхэд нэн тохиромжтой.
- Арьсан гадаргатай буйдан кресло зэргийг өндөгний хөөсрүүлсэн уурганд дэвтээсэн ноосон алчуураар арчиж цэвэрлэнэ. Ингэхэд арьс анхны х шигээ гялалзсан өнгөтэй болно.
- Мебель тавилгын тоос, тоосонцорыг нь аваагүй байж шууд устай нойтон чийгтэй алчуураар арчиж болохгүй. Ингэвэл мебелийн өнгө нь үхэж эдэлгээнээс эрт гарна.
- Мебель тавилга дээр тогтсон янз бүрийн толбыг зөвхөн зориулалтын шингэнээр л арчиж цэвэрлэнэ.
No comments:
Post a Comment