Monday, December 14, 2009

Хувцсаа гамтай эдлэе гэвэл

Нэг. Хувцасныхаа шүүгээг ойр ойрхон онгойлгож бай.

Хоёр. Нэг удаа онгойлгохдоо удаан хугацаагаар онгорхой орхиж бай.

Гурав. Хувцсыг гялгар уутанд бүү хадгалаарай.


Дөрөв. Агаар үл нэвтрэх уут сав нь даавууны чанарыг муутгадаг.

Тав. Цагаан хэрэглэлээ сайтар угааж цэвэрлэсний дараа л шүүгээндээ хадгалаарай.

Зургаа. Бохир цагаан хэрэглэлийг шүүгээнд хадгалахад хир нь толбо болон үлддэг.

Долоо. Үнэртэй усыг хувцсандаа бүү цац. Даавууны чанар мууддаг.

Найм. Даашинзуудыг хэвтээгээр нь хадгал. Гэхдээ ойр ойрхон байрыг нь сэлгэж бай.

Ес. Бохирдсон хэсгийг цаг тухайд нь цэвэрлэж байхгүй бол шингэж, уусаад хэзээ ч арилхааргүй болдог .

Арав. Хувцсаа зөвхөн дотроос нь индүүдэж бай. Ингэвэл гандахгүй.

Арван нэг. Хувцасаа угаах шаардлагатай үед нь л угааж бай. Олон угаах нь чанарыг улам муутгадаг.

No comments:

Post a Comment