Tuesday, December 15, 2009

Шүдээ эрүүл байлгая гэвэл хоол хүнсээ зөв сонго

Шүдэнд халгаатай хүнс
Халуун, хүйтэн хосолсон хоол хүнсэнд шүдний паалан цочирдог. Ингэж гэмтээхгүйн тулд шоколадтай, кофетэй зайрмагаас татгалзаарай.

Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр. Нимбэг, жүржийн төрлийн жимс нь шүдний пааланг гэмтээхэд голлох нөлөө үзүүлдэг тул болгоомжлоорой.

Шүдэнд ашигтай хүнс
Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм.. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Иймд өдөр тутмын хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэ. Эдгээр хүнсэнд фтор болон кальци нь маш их байдаг. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэх болон буйланд алим, лууван, редиск, өргөст хэмх зэрэг жимс ногоо ашигтай.

Шүдээ хамгаалах энгийн аргууд
Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оонд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтээхээс сэргийлдэг сонгодог арга юм. Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн муухай үнэрийг арилгадаг.

No comments:

Post a Comment