Monday, December 14, 2009

Улаан лоолинд боож шарсан өндөг

Орц: Өндөг 8 ширхэг, ойролцоогоор 50 гр жинтэй улаан лооль 8 ширхэг, 1 х/х цөцгийн тос, 100 гр, цөцгий, давс повоор, яншуй эсвэл шинэхэн ногоон сонгино,




Хийх арга: Ижилхэн хэмжээтэй улаан лоолийн оройг огтолж, доторх зөөлөн хэсгийг халбагаар ухан авч давс, повоороор амтлан тосолсон хайруул эсвэл шарах шүүгээний төмөр тэвшинд байрлуулна. Байрлуулсан улаан лооль бүрт нэг ширхэг өндгийг болгоомжтой хагалан дүүргэнэ.



Дараа нь шарах шүүгээ буюу пийшингийн духовканд хийж зөөлөн галаар шарна. Ингэхдээ цагаан уургийг өтгөрүүлэн, шар уураг нь дутуу болсон байхаар тооцно. Ширээнд олгохдоо улаан лоолийн нухшийг цөцгийтэй хольж, улаан лоолинд боож шарсан өндгөн дээр дусаана. Жижиглэж хэрчсэн ногоон сонгино эсвэл яншуйг бага зэрэг цацна.

No comments:

Post a Comment