Monday, December 14, 2009

Сайн явж ирэв үү! Сансар огторгуйгаас*

Акияматоёхирогуай бол япон хүн бөгөөд анхны сансар огторгуйн аялалыг дуусгаад, эсэн мэнд дэлхийн бөмбөрцөг рүү иргэж ирсэн. 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр. Японы цагаар бол үдээс хойш гурван цаг найман минут арван зургаан секунд байсан. Япон даяар бүх хүмүүс зүрх сэтгэлээсээ баяр хүргэж 「сайн явж ирэв үү」 гэж хэлсэн. Акияма гуай ЗХУ-ын сансарын хөлгөөр сансар огторгуйн аялалд гарсан нь 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойш таван цаг арван гурван минут хорин секунд байсан. Найман өдрийн турш сансар огторгуйгаар аялсан.
Замд гарах өдрийн өглөө одоогийн цагаар бол үдээс өмнө тав хагаст боссон. Тэгээд арван цаг дөчин минутанд цовоо сэргэлэн дуугаар 「явчихаад ирнэ」 гэж хэлээд хөлөг онгоцондоо суусан. Акияма гуайн эхнэр нь 「хичээгээрэй !」 гэж хэлээд гаргаж өгсөн. Акияма гуай бол телевиз хорооны сурвалжлагч юм. Замд гараад хоёр цагийн дараа, өөрөөр хэлбэл японы цагаар хоёр дахь өдрийн үдээс хойш долоон цаг гэхэд аль хэдийн сансарын хөлөгөөс Акияма сурвалжлагчийн дуу хоолой япон даяар телевиз・ радиогоор цацагдан сонсогдсон.

「Нислэг хөдөлсний дараа шуудхан хөлөг онгоц маань аймар чичирсэн. Цонхоор харахад сансар огторгуй хав харанхуй байсан. Дэлхийн бөмбөрцөг яг тэнгэр шиг цэнхэр юм байна лээ」 Акияма гуай бол япон хүн дотроо анхных нь ч гэсэн, дэлхийд бол 242 дахь сансарын нисгэгч юм. Найман өдрийн турш сансар огторгуйгаар аялахдаа, дэлхийн бөмбөрцөгийг нэг тойроход дөчин мянган километрийг 90-н минут , 125 удаа тойрсноор нийт таван сая километрийн агуу аялал хийсэн.

Акияма нарын суусан онгоцны бүхээг нь 12-р сарын аравны өдөр ЗХУ-ын цав цагаан цастай талд эсэн мэнд газардсан. Телевизийн ярилцлагаар 「хөх тэнгэр сайхан юмаа гэдэс өлсчихсэн байна. Амттай хоол хурдан идмээр байна, тамхи татмаар байна, пиво уумаар байна. Өө агаар сайхан байна шүү.」гэх мэтээр ярилцлага өгсөн. Тэгээд 「сансар огторгуйгаас харахад дэлхийн бөмбөрцөгөнд улсын хил хязгаар байхгүй харагдсан. Дэлхий дээрх бүх хүмүүс эвтэй найрамдалтай байцгаая」 гэж ч хэлсэн. 「Акияма гуай сайн явж ирэв үү! баяр хүргэе! ядарсан биздээ!」 гэж бүгд гэртээ угтан авав.

No comments:

Post a Comment