Tuesday, December 15, 2009

Мөнгө

"Мөнгө" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Мөнгө (химийн элемент)-г үзнэ үү.

Мөнгө гэдэг нь нийгмийн болон хууль ёсны хувьд зөвшөөрөгддөг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, өр ширийг дарах зориулалттай зүйл юм.

Агуулга

[нуух]

Мөнгөний үүрэг

Мөнгө дараахь гурван үүргийг гүйцэтгэнэ.

 Солилцоо, төлбөрийн хэрэгслийн үүрэг

Голомт банк , ХХБ, Хаан банк 3 том банк юм. Мөнгө бий болсноор таваар, таваарын харилцааны олон хэлхээний оронд мөнгө-таваарын гэсэн хоёр харилцаа бий болдог. Ийм үед мөнгө нь солилцооны үүрэг гүйцэтгэж байна. Мөнгө нь бас өр төлөөс өгөх, зээл буцааж төлөх зэрэгт хэрэглэгддэг учир төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байна.

Өртгийн хэмжүүрийн үүрэг

Янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд харьцуулах, жиших үед мөнгөний эл үүрэг илэрч гардаг. Өөрөөр хэлбэл, бусад бүх барааны үнэ цэнийг илэрхийлэгч түгээмэл хэмжүүрийн үүрэг гүйцэтгэгч нь гагцхүү мөнгө юм.

Хуримтлал-хадгаламжийн хэрэглүүрийн үүрэг

Мөнгө нь заримдаа хуримтлал болж ашиглагдана. Хувьцаа, облигац, байшин, алтыг бодвол мөнгө нь аз турших байдал бага байдаг. Хэлцлийг түргэн хялбар байгуулах, үнийг тодорхойлох, хуримтлал хийх боломж олгодог учраас мөнгө ашигтай.

No comments:

Post a Comment