Tuesday, December 15, 2009

Айл бүр хүүхдийн эмийн сантай байх хэрэгтэй


Зусланд гарах, аялалаар явах, ер нь жирийн үед ч гэсэн танайд хүүхдийн эмийн сан зайлшгүй байх шаардлагатай.
Хүүхдэд гар хөлөө шалбалах, унаж бэртэх ч юм уу анхны тусламж үзүүлэх яаралтай шаардага гардаг.
Тиймээс хүүхдийн эмийн санд доорх эм бүхий зүйл байх хэрэгтэй.

- Хөвөн бинт,
- Хөвөнгийн палочка, (савх)
- Цэнхэр спирт, (гар ариутгах, шалбархайг цэвэрлэх)
- Марганц - нунтаг,
- Хүүхдийн шумуулны тос, (ялаа шавьж, шумууланд хазуулсны дараа түрхэнэ)
- Фурацилин (гадуур хэрэглэх нунтаг, нүд угаах, цэвэрлэхэд хэрэглэнэ)
- Шумуулын эсрэг тосыг шумуул, шавьж хазахаас сэргийлж түрхэнэ,
- Аспирин С
- Гэдэс, ходоод өвдөх үед хэрэглэх бэлдмэл,
- Ношпа, (2 наснаас дээш 1 удаад нэг шахмалаар хэрэглэнэ)
- Хамар цэвэрлэгч,
- Дусаагуур 3 ширхэг,
- Хэмжээстэй халбага - хүүхдийн нас, жинд тохируулан эмийн тунг тааруулахад хэрэглэнэ,
- Халууны шил - гадуур хайрцаг нь найдвартай байх,

Анхаарах зүйлс:
- Эмийн зааврыг хэзээ ч бүү хая,
- Эмийн хайрцаг дээр хэдэн настай хүүхдэд ямар тунгаар өгөх заавар бичсэн байх ёстой,
- Хугацаа дууссан эмийг бүү хэрэглэ,
- Хүүхдийн эмийн санг томчуудынхаас тусад нь хадгал,
- Эмийн сангаа хүүхэд хүрэхгүй газар тавь,

No comments:

Post a Comment