Tuesday, December 15, 2009

Онигоо

Хоёр ялаа   2009 оны 12 сарын 11
Тарган туранхай хоёр ялаа тааралдав.
-Чи яаж таргалав аа?
-Тэр тун амархан. Чи нэг гуанз руу нисэж ороод, хүний тавагтай хоол руу уначих.
Тэр хүн хоолоо орхиод яваад өгнө. Тэгээд л цадталаа хооллочих...
Хэд хоногийн дараа хоёр ялаа дахин таарав. Туранхай нь бүр турчихсан явна. Бүдүүн нь:
-Чи чинь яачихаа вэ?
-Би нэг хүний хоол руу уначихсан чинь нөгөө хүн намайг бүр шимж шимж хаячихлаа.
-Өө, чи оюутны гуанзанд орчихсон байна гэжээ.

No comments:

Post a Comment