Tuesday, December 15, 2009

Мебель тавилгыг арчлах энгийн арга

- Мебель тавилга дээр суусан тоос шороог зүгээр нойтон даавуугаар арчиж зүлгэх нь тийм ч үр дүнтэй цэвэрлэгээ биш.

- Мебель тавилга дээрээ нойтон алчуур тавиад мод, саваагаар зөөлөн цохь. Ингэвэл тоос нь чийгтэй алчуурт шингэж, агаарт дэгдэхгүй.

- Тоосыг нь арчсан мебелийг сайтар хатсаны дараа мебель өнгөлөгч тусгай бодисыг хуурай даавуунд шингээж жигд түрхэнэ.

- Хуурай алчуураар сайтар арчвал гялалзсан өнгөтэй болж шинэ юм шиг харагдана.

- Мебель өнгөлөгч бодисыг Зөөлөн ноосон даавуунд түрхээд арчвал зураас үүсэхгүй.

- Даавуун гадартай мебель тавилгыг цэвэрлэхдээ бүлээн усанд сайтар базсан бие угаагчаар цэвэрлэхэд нэн тохиромжтой.

- Арьсан гадаргатай буйдан кресло зэргийг өндөгний хөөсрүүлсэн уурганд дэвтээсэн ноосон алчуураар арчиж цэвэрлэнэ. Ингэхэд арьс анхны х шигээ гялалзсан өнгөтэй болно.

- Мебель тавилгын тоос, тоосонцорыг нь аваагүй байж шууд устай нойтон чийгтэй алчуураар арчиж болохгүй. Ингэвэл мебелийн өнгө нь үхэж эдэлгээнээс эрт гарна.

- Мебель тавилга дээр тогтсон янз бүрийн толбыг зөвхөн зориулалтын шингэнээр л арчиж цэвэрлэнэ.

No comments:

Post a Comment