Monday, December 14, 2009

Эхнэр нөхөр хоёр байнга хэрэлдэх нь муу үр дагавартай

Эцэг эхчүүд үр хүүхдээсээ хэрүүл маргаанаа нуух гэж оролддог ч ямархуу уур амьсгал бүрэлдээд байгааг тэд шууд мэддэг. Яагаад тэгдэг вэ? Хүүхдийн эргэн тойрон байгаа юм бүхэн түүний хувьд эхийн хэвлий мэт байдаг.




Тиймээс хэрүүл маргаан бүхнийг хүүхэд өөрт нь учирч буй аюул хэмээн хүлээж авдаг байна.

- Эхнэр нөхөр хоёр гэртээ хэрэлдэх нь тайлбарлах аргагүй.

- Эхнэр нөхөр хоёр бие биедээ дээрэнгүй харьцвал гэр бүлд сөргөлдөөн үүсдэг.

- Хэрүүлтэй айлд өссөн хүүхэд маш ууртай, дээрэнгүй, өөрийгөө хянах чадваргүй болдог.

- Учир нь ийм орчинд хүүхэд хэзээ ч амьдралд сэтгэл ханамжтай, амгалан тайван байж чадахгүй.

- Амраг хосууд байнга сөргөлдөөд байвал гэр бүл салж сарнихад хүрдэг. Хүүхдэд юу гэж хэлэх вэ?

- Ямар ч гэсэн хүүхдийг хуурч болохгүй.

- Мэдээж цаг үргэлж юм бүхнийг тайлбарлах албагүй.

- Том хүмүүс харьцаагаа өөрсдөө шийдэх эрхтэй, амьдралд болсон явдалд хүүхэд огт буруугүй гэдгийг хэлж өг.

- Салж явсан ээж юмуу аавынх нь эсрэг элдэв ятгалга ярих хэрэггүй.

- Хүүхэд салсан эцэг эхтэйгээ чөлөөтэй уулзах ёстой.

- Судалгаанаас үзэхэд хүүхдүүд голдуу эцэг эхийнхээ амьдралыг давтдаг.

- Байнгын хэрүүл маргаантай байдаг, эцэг эх нь бие биедээ хүйтэн харьцаатай айлын хүүхэд хэзээ ч өв тэгш гэр бүл үүсгэж чаддаггүй.

- Өөр хоорондоо тайван харьцдаг, ажил хэрэгчээр шүүн ярилцаж чаддаг хосууд маргаанаас зайлсхийж чаддаг.

No comments:

Post a Comment