Monday, December 14, 2009

АПУ компани Монголд анх удаагаа ICE BAR буюу мөсөн баар нээлээ.

Нийслэлчүүд бид Сүх жанжины талбай дээр 2002 оноос эхлэн мөсөөр бүхэл бүтэн хотхон бүтээн байгуулж шинэ жилийнхээ баярын тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.
Тухайн үедээ мөсөөр хийсэн хотхон жинхэнэ шинэ оны сюрпириз болж хүн бүрийн сонирхлыг татаж хамгийн шинэлэг зүйл болж чадсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Үнэхээр Монголын мөсөн баримлын чадварлаг хамт олон мөсөөр жинхэнэ урлагийн бүтээл бий болгон, тэрхүү бүтээлээрээ олон улсын уралдаан тэмцээнд оролцон авъяас чадвараа дэлхий дахинаа гайхуулж байсан цаг саяхан.

Харин Мөсөөр баар хийсэн гэхэд та итгэх үү? Тэрхүү ISE BAR-нд оргилуун дарс буудуулан найз нөхөд, хамт олноороо алжаалаа тайлж байна гээд төсөөлөөд үз дээ.. Үнэхээр монголд анх удаагаа Мөсөн баар байгуулагдаж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ.

Их Монгол рестораны гадаах талбайд сүндэрлэн боссон энэхүү Мөсөн баарыг Финлянд, Итали, Америк, Хятад зэрэг орнуудад зохиогддог мөсөн барималын тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний байруудад шалгарч байсан авъаяслаг багийнхан урлан бүтээсэн аж. АПУ компанийн үйлдвэрлэдэг БОЛОР брэндийн зүгээс шинэ жилийн баярыг угтаж сониуч хэрэглэгчиддээ барьж буй ээлжит шинэ жилийн бэлэг болсон энэхүү Мөсөн баар тэдний үнэнч хэрэглэгчдэд таалагдана гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна. Сонирхуулахад Брэнд бүтээгдэхүүний чанар, гадаад өнгө үзэмжинд анхаардаг хүн бүхэн шинэ жилийн баярын ширээнийхээ идээний дээжээр зөвхөн талсттай шинэ БОЛОР брэндийг сонгох болжээ. Ийн хэлэх учир нь Болор брэнд амт чанар, өнгө үзэмжээрээ дээд зэрэглэлийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс хол давсан чанартайг нь олон улсын үзэсгэлэн яармагууд баталгаажуулан БОЛОР брэндэд GRAND GOLD медаль хүртээсэн юм.

Тиймээс энэхүү Мөсөн баарнаас та бүхэн БОЛОР брэндийг мөсөн аяганаас амталж үзэхийг хүсвэл Их Монголын гадаа сүндэрлэн боссон Мөсөн баарийг зориорой.

No comments:

Post a Comment